Химийн бодистой торх үерийн усанд хамагдан Хятадын Сунгари голд орсон юм. Голын торх орсон хэсэг Амар мөрөнд цутгаснаас хойш усны дээжийг шинжлэхэд хортой бодис илрээгүй байна. "Хабаровскийн хязгаарын нутаг дэвсгэрийн Амар мөрний усны бүтэц баасан гаригийн өглөөний байдлаар зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчөөгүй байна. Усны бүтэц зөвшөөрсөн хэм хэмжээнд тохирч байна". Орос улсын Онц байдлын яамны байцаагчид Сунгари гол Амар мөрөнд цутгадаг хэсгийг ажиглаж байгаа" гэж Оросын Онц байдлын яамны Алс Дорнодын бүс нутгийн төвийн дарга мэдэгдэв. Хятадын Цилинь мужид Оросын Амар мөрөнд цутгадаг Сунгари гол үерлэж 7 мянга гаруй химийн бодистой торхыг хамсан юм. Сунгари голын уснаас бараг бүх торхыг авсан тул Орос улсад аюулгүй хэмээн хятадын тал уламжилсан байна.