Засгийн газар хүнсний гол бүтээгдэхүүний үнэд өдөр бүр мониторинг хийнэ. Засгийн газар гурил, талх, сүү зэрэг бүтээгдэхүүний үнийг өдөр бүр хянах үүрэг хүлээнэ гэж ерөнхийлөгч өөрийн "Твиттер"-т пүрэв гаригийн үдэш бичжээ. Д.Медведев энэ өдөр оросын өмнөд хэсгийн Таганрог хотод дотоодын үр тарианы зах зээлийн талаар зөвлөлгөөн хийсэн юм. Үнэ үндэслэлгүй өсөхөөс сэргийлэхийн тулд Ерөнхийлөгч үр тариа, багсармал тэжээл, хүнсний бүтээгдэхүүний үнийг ажиглахыг прокурорын байгууллага, засгийн газарт үүрэг болгов. "Үүнээс ашиг олох оролдлого ажиглагдаж байна" гэж Д.Медведев тэмдэглэллээ. "Хүнсний бүтээгдэхүүний хамгийн мэдрэмтгий энэ ангиллын бүтээгдэхүүнээс манай хүмүүсийн байдал төдийгүй хөдөө аж ахуйн салбарын байдал хамаарч байгааг бид ойлгох хэрэгтэй" гэж ерөнхийлөгч хэллээ.