Орос улсад хэт халуун агаар аадар бороо, шуургаар солигдлоо. Москва хотын төв болон зүүн хэсэгт баасан гаригийн шөнө цахилгаан, дуутай аадар бороо оров. Борооны ус өдөртөө халсан засмал замыг хөргөлөө. Үүний зэрэгцээ Кубанид ширүүн салхи дэгдэж Новоиванов, Новопокровскийн сууринд хагас зуун мод хугарчээ. Мянга орчим хүн цахилгаангүй байна. Бараг хоёр сар үргэлжилсэн хэт халуун удахгүй бууна гэж цаг уурчид хэлж байна. Оросын европын хэсгийн ер бусын эсрэг циклон сарниж эхлэхэд халуун буурна гэж цаг уурчид хэллээ. Хэт халж байгаа бүс нутагт шуурга, хуй салхи дэгдэж магадгүй хэмээн мэргэжилтнүүд тэмдэглэв.