АНУ-ын цэргийн шүүх Усама бен Ладены тогооч, жолооч асан Ибрагим аль-Косид 14 жил шоронд хорих ял оноожээ. Аль-Коси олон улсын террорист сүлжээтэй холбоо сүлбээтэй, зэвсэгт этгээдүүдэд материалын тусламж үзүүлсэн хэрэгт буруутай болохоо өнгөрсөн сард хүлээсэн юм. Гэхдээ буруугаа гэмшиж, буруутгагч талтай тохиролцсоноор шоронд бага хугацаагаар ял эдлэх боломжтой гэж шинжээчид тэмдэглэж байна. "Аль-Каида" бүлгийн удирдагчийг хамгийн сүүлд 2007 онд харсан юм. Бен Ладен хаана нуугдаж байгаа талаар америкийн тагнуулын газар хэдэн жил ямар ч мэдээлэлгүй байгаа гэж Пентагоны тэргүүн Роберт Гейтс хэлсэн юм.