"Байгал дахь мир аппарат" экспидицийнхэн бөмбөлөг хэлбэртэй, нууцлаг органик нэгдэл илрүүлжээ. "Мир-1" болон "Мир-2" гүний усны аппаратыг ээлжит удаа буулгаж, ер бусын нээлт хийлээ. Дэлхийн хамгийн гүнзгий нуурт судалгаа хийсэн үеээс хойш хамгийн чухал нээлт энэ хэмээн экспидицийнхэн үзэж байна. Онгон байгалийг хамгаалах сан "Мир" аппаратын гурав дахь экспидицийг зохион байгуулсан юм. Өмнөх хоёр экспидицийн үеэр багагүй сонирхолтой баримт, нээлт хийсэн байна. Хамгийн гол нь Байгал нуурын ёроолоос хийн гидрат, мөн  ховор эндемикийн гарц илрүүлжээ. Экспидицийн төгсгөлийн шатанд хийн гидратыг үргэлжлүүлэн судлах зорилт тавьсан юм. Эрдэмтэд эдгээрийг гадаргуу дээр гаргах тоног төхөөрөмж бүтээжээ. Даралт, температур өөрчлөгдөхөд эдгээр нэгдэл хий, ус болон задардаг юм. Ялангуя "Санкт-Петербург" шавар галт уулын орчимд хийн гидрат их байна. Тиймээс "Мир" аппаратыг энэ хавьд буулгажээ. Эрдэмтэд санамсаргүй шинэ хэлбэрийн органик нэгдэл илрүүлснийг хараахан ангилж мэдэхгүй байна гэж Оросын шинжлэх ухаан академийн далай судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Александр Егоров ярив. Гэхдээ энэ организм эсэхийг хэн ч мэдэхгүй байна. Усны ёроолын бөмбөлөг хэлбэртэй нэгдлийн тухай ярьж байна. Аппаратыг өнгөрсөн жил энэ хавьд хэд хэдэн удаа булгасан ч, ёроолд хэвтэж байсан бөмбөлөгийг хэн ч анзаараагүй...Энэ жил өнхөрдөг чулуу мэт бөмбөлөгийг санамсаргүй илрүүлсэн. Бөмбөлөгийг манипулятороор авах гэхэд бутраад болохгүй байсан. Энэ чулуу бус харин ямар нэг цэлцэгнэсэн ид байсан. Хөлгийн тавцанд цөөхөн бөмбөлөгийг гаргасан тул юу болохыг тогтооход хангалтгүй байв. Бид одоо эргэлзэж байна. Усны зузаанаас метан илэрсэн тэр газар илрүүлсэн организм байсан. "Магадгүй тэд метанаар хооллодог байж магадгүй" хэмээн эрдэмтэд үзэж байна.  "Санкт-Петербург" галт уулыг тэнд хийн гидрат үүсгэдэг метаны хур тунадасын зузаанаар тодорхойлдог. Нарны эрчим хүч болон метаны эрчим хүчид түшиглэсэн бүлэг энэ хавийн газар үүсдэг байна. Усны ёроолд толбо шиг харагддаг бактерийн биржгэр юм. Өнгөрсөн жил ийм биржгэр бактери илрүүлсэн ч, ямар төрлийн бактериас бүрдэж байгааг тогтоож чадаагүй. Илрүүлсэн амьд организм урьд мэдэгдээгүй микробын бүлгийг төлөөлдөг байх бүрэн магадлалтай. Магадгүй усны ёроолын ямар нэг организмын өндөг ч байж болно гэж мэргэжилтэн тэмдэглэв. Одоохондоо бөмбөлөг органик нэгдэлд багтаж байгаа нь ойлгомжтой. Эрдэмтэд энэ нууцлаг бодисыг хөлгийн тавцан дээр их хэмжээгээр гаргаж, судлаад юу болохыг нь тогтоох бодолтой байна. Ямартаа ч "Байгал нуур дахь Мир аппарат" экспидицийн гурав дахь судалгааны одоохондоо хамгийн чухал нээлт энэ юм. "Мир" аппаратыг 10 удаа усны гүнд буулгана. Төлөвлөгөө ёсоор нуурын өмнөд болон дунд хэсэгт аппаратыг 60 орчим удаа буулгана. Тэд байгалийн ер бусын бодисыг үргэлжлүүлэн судална. Долоо хоногийн эцэст Байгал нуурт нэрд гарсан найруулагч Жеймс Кэмерон ирнэ. Тэрээр "Титаник" кинондоо "Мир" аппаратыг ашиглажээ. "Кэмерон айлчлалыг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэхийг зөвшөөрөөгүй" тул экспидицийг зохион байгуулж байгаа Онгон байгалийн сангийн төлөөлөгчид түүний хөтөлбөрийг мэдээлэхээс татгалзав.