Дэлхийн Худалдааны Байгууллагын /ДХБ/ шинжээчид түүхий эдийн нөөцийн дэлхийн худалдааг хянах шаардлагатай гэж үзэж байна. Энэ байгууллагын бэлтгэсэн "Дэлхийн худалдааны тухай илтгэлд" энэ тухай өгүүлжээ. Дэлхийн худалдаа хүнд үеийг даван туулж, одоо аажмаар сэргэж байна. Байгалийн нөөцийн худалдаа тус байгууллагын үйл ажиллагааны чухал хэсэг тул ДХБ-ын шинжээчид түүхий эдийн барааны үнэ хэрхэн өөрчлөгдөх тухайд ихээхэн зовниж байна. Энэ томъёололд эрдэс түлш, уул уурхайн бүтээгдэхүүн, ой, далайн бүтээгдэхүүнийг багтаажээ. ДХБ-ын шинжээчдийн илтгэлд байгалийн нөөцийн худалдааг хянах ганц санааг онцолсон байна. ДХБ ийм ирээдүйтэй төсөлд хүчээ сорихыг эрмэлзэж байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаас өөрсдийн тоглоомын дүрмийг байгалийн нөөц экспортлогчдод тулгах уриалга улиг мэт сонсдож байна. Орос улс энэ үүднээс амттай зүсэм гэдэгт Төрийн албаны санхүү-төлөвлөлтийн удирдах Академийн дарга Евгений Моторыгин итгэлтэй байна: Орос улсад ийм олон  зүсэм бий. Юуны түрүүнд ашигт малтмалд хамаатай. Тиймээс ДХБ-ын төлөөлөгчдийн янз бүрийн мэдэгдэл, мөн янз бүрийн орны төр засгийн байгууллагын төлөөлөгчдийн мэдэгдэлд энэ нөөцийг хянах санаа үе үе цухалздаг. Сайхан ирээдүй байна. Оросууд баян хөгжим дарж байх хооронд дэлхий нийтээр капиталаа боловсруулж, дахин боловсруулж, нөөц ашиглаж, үе үе идэж, уух юм авчирдаг нэг тийм хийсвэр зүйл байна. Ийм арга зам биднийг доромжилж байгаа хэрэг. Тиймээс үндсэндээ энэ мэдэгдэл биднийг гомдоож байна.  Орос улс байгалийн их баялагтай гэх мэдээдэл шинэ зүйл биш. Хэдэн жилийн урьд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Сибирь бүх баялагийн хамт тэрчигт нь зөвхөн Орос улс  эзэмшиж байгаа тухайд сэтгэл хөдлөлөө нууж чадаагүй. Энэ санааг тэлж болох юм. АНУ-ын занарын хийн баялаг нөөц зөвхөн нэг улсад харьяалагдах ёсгүй тухай ярих цаг болсон уу? Үүнийг хувааж эзэмшивэл ямар вэ? Ядаж хойд, өмнөд Америкийн хооронд шүү дээ.