Оросын үнэн алдартны шашны сүм түймэрт өртсөн хүмүүс 12 сая гаруй рубль цуглуулжээ. Түймэр дэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн бараа ачсан машин илгээж байна. Дэлхий нийтээр хүнс, ундны ус, хувцас хэрэглэл зэрэг нэн шаардлагатай зүйлийг цуглуулж байна. Үүний тулд оросын олон хотод тусгай цэг нээлээ. Үнэн алдартны шашны сүсэгтнүүд сайн дураар түймэрт хохирсон хүмүүст шаардлагатай эд зүйл хүлээж авах цэг нээлээ. Энд багаж нь дүүрсэн машин, том цүнхтэй хүмүүс ирж байна. Нийтийн хүчээр 140 орчим тонн хүмүүнлэгийн тусламж цуглууллаа. Тээш, халаагуур, тоглоом зэрэг янз бүрийн зүйл авчирч байна. Голдуу хувцас байна. Мөнгө хандивлах хүсэлтэй хүмүүс банкинд очиж байна. Сүмийн салбар банкны хандив цуглуулах данс нээжээ. Наймдугаар сараас хойш 12 сая гаруй рублийн хандив цуглуулсан байна. Энэ хөрөнгийн заримыг түймэрт өртсөн нутгийн оршин суугчдад ус, амьсгалах аппарат худалдан авахад зарцуулжээ.