0Орос улсад сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөн дэвсгэрт үйлддэг хамгийн том сүлжээг илрүүллээ. Гэмт хэрэгтнүүд сар бүр 50 сая рублийн хуурамч дэвсгэрт үйлдэж байжээ. Хуурамч дэвсгэрт бараг нийт нутаг дэвсгэрт эргэлдэж байв. Үүнтэй холбогдуулан мянга гаруй эрүүгийн хэрэг үүсгэжээ. Үүний зэрэгцээ хуурамч мөнгөн дэвсгэртийн заримыг хойд Кавказд хэт даврагч байгууллагыг санхүүжүүлэхэд илгээж байсан байна.