Орос улс Өмнөд Осетид цэргийн дэмжлэг үзүүлж, Абхаз болон Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр тус бүс нутагт "цусан гол урсахаас" сэргийлсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев абхаз-гүржийн дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд цэцэг өргөх ёслолын үеэр мэдэгдэв. "Бид зөв алхам хийсэн. Хүмүүсийг аварч, цусан гол үүсэхээс сэргийлсэн" гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Өмнөд Осетид байлдааны ажиллагаа явуулах "стратеги" боловсруулсан этгээдүүд тэнд зогсолгүй Абхазид цөмрөх байсан. Төрийн тэргүүн хөшөөний урд цугласан Сухуми хотын оршин суугчдад  хандан 2008 оны 8-р сарын 8-нд болсон үйл явдлыг маш сайн санаж байна гэж хэллээ. "Миний хувьд энэ онцгой өдөр. Хоёр жилийн өмнө энэ өдөр тохиосон үйл явдлыг би хэзээ ч мартахгүй" гэж ерөнхийлөгч хэллээ. Тэрээр Абхазийн оршин суугчдад эрүүл энхийг ерөөж, шинэ амьдрал цогцлуулахад Орос улс Абхазид тусална гэж мэдэгдэв. Д.Медведев ням гаригт Абхазид богино хугацаагаар айлчилсан юм. Тус бүгд найрамдах улс тусгаар тогтносноос хойш төрийн тэргүүн анх удаа тэнд айлчилж байна.