0Орос улсын эдийн засаг тогтворжиж байна гэж засгийн газрын орлогч дарга Александр Жуков Владивостокт болсон зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. Хямарлын эсрэг арга хэмжээний ихэнхийг ирэх жил өөрчилнө гэж тэр хэллээ. Орос улсын хөдөлмөрийн зах зээлийн байдал дээшилж байгааг Жуков тэмдэглэв. Хоёрдугаар сараас ажилгүйчүүдийн нийт тоо өдөр бүр буурч, хагас жилд ажилгүй хүмүүсийн нийт тоо 500 мянган хүнээр цөөрчээ. Александр Жуков Владивосток хотод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад бэлтгэх үйл явцыг хянасан юм. Алс Дорнодын энэ хотод 2012 онд энэ дээд хэмжээний уулзалт болно.