0Хятадын зүүн хойд хэсэгт үер, хөрсний нуралтаас 127 хүн амь насаа алдаж, 2 мянган оршин суугч сураггүй болсон тухай Синьхуа агентлаг уламжлав. Ганьсу мужийн Ганьнань, мөн Төвдийн автономит тойргийн Чжоуцюй гацаанд бямба, ням гаригийн шөнө аадар бороо оржээ. Байгалийн гамшигийн улмаас хөрс их нурж, нутгийн голын урсгалыг хаажээ. Чжоуцюй гацаанд харилцаа холбоо, цахилгаан тасарсан байна. Урьдчилсан мэдээгээр гацаанд 120 гаруй байшин нуржээ. Орон нутгийн цагаар 16 цагийн үед ням гаригт байгалийн гамшгийн улмаас 127 хүн үрэгдэж, 70 гаруй хүн гэмтэж бэртжээ. Урьд 96 хүн үрэгдсэн тухай уламжилж байсан юм.