Орос улсад ойн түймэрт шатсан нийт талбай буурч байна. Сүүлийн хэд хоногт Төв болон Приволжскийн тойргийн нутаг дэвсгэрийн тал түймрийг унтараажээ. Рязань, Нижегород, Владимир муж, Марий Эл бүгд найрамдах улс болон Москва орчимд түймэр дүрэлзэж байгаа тухай Онц байдлын яамнаас уламжлав. Нийслэл орчмын шатаж байгаа хүлэрийг хоолой татаж, усаар унтарааж байна. Орос улсын засгийн газар галын шинэ голомжтыг унтараахад Москва мужид 300 сая рубль хуваарилна. Одоо Москва хотод утаа замхарчээ. Нийслэл дахин хиншүү үнэртэж магадгүй хэмээн Онц байдлын яам анхааруулж байна. Өнөөдөр орой салхи зүүнээс зүүн өмнөд зүгт чиглэлээ өөрчилнө. Салхи Москвад дахин утаа хөөж авчирна.