Пентагон Киргизийн өмнөд хэсэгт цэргийн бааз нээх бодолтой байгаа тухай өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллийг Бишкект суугаа америкийн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Татиана Гфэллер үгүйсгэлээ. "АНУ Киргиз, төв Азийн өөр ямар ч улсад америкийн цэргийн албан хаагчдад цэргийн бааз нээх бодолгүй байна" гэж өнөөдөр Бишкект болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид тус бүгд найрамдах улсад сургалт-бэлтгэлийн төв барих талаар киргизийн эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж байгаа тухай дипломатч хэллээ. Энэ төв киргизийн цэргийн хүчинд харьяалагдана.