0Иракийн зүүн хэсгийн Дияла мужид дэлбэрэлт болох үеэр 4 хүн шархадаж, дор хаяж 8 цэрэг амь үрэгдсэн байна. Байшинд нэгжлэг хийх үеэр тэсрэх бөмбөг ажиллажээ. Гэмт хэрэгтнүүд уг байшинд хүн барьцаалсан тухай мэдээлэл цагдаагийнханд ирсэн байжээ. Америк болон засгийн газрын хүчин тогтмол ажиллагаа явуулж байгаа ч, Дияла муж урьдын адил "Аль-Каида" олон улсын террорист байгууллага болон янз бүрийн бослогын бүлгийн гэмт этгээдүүдийг гол түшиц газар хэвээр байна.