"Оросын дуу хоолой" радиогоос ярьж байна. Оросын төрийн дууллаар Москвагийн Домодедово нисэх буудлыг сэргээлээ. Микрофон, олон хүн цугласан бүртгэлийн лангуунд бүх зорчигчийн анхаарлыг татав. Орос улс идэрчүүдийн зуны олимпийн наадамд оролцохоор Сингапурыг зорьж багаа залуу тамирчдаа үдэн гаргаж байна. Манай сурвалжлагч Леонид Ковачич дэлгэрэнгүйг хүргэнэ. Оросын баг тамирчдын баяр хөөр сэтгэл хөдлөлтэй холилдож байлаа. Энэ ч аргагүй тэд 8-р сарын 14-26-нд Сингапурт болох идэрчүүдийн олимпийн анхны наадамд оролцох гэж байна. Наадамд оросын спортын төлөөлөгчдийг 130 хүн төлөөлнө. Идэрчүүдийн олимпийн наадмыг зохион байгуулах хэлбэр уламжлалт олимпийн наадмаас ялгаатай. Төлөөлөгчдийн дарга Валерий Куваев ийнхүү ярьж байна: Түүхэнд анх удаа болж байгаа идэрчүүдийн зуны олимпийн наадам зөвхөн спортын арга хэмжээгээр хязгаарлагдахгүй. Энэ ард түмний дипломат харилцааг өргөжүүлж, улс орнуудын хооронд харилцаа тогтоох шилдэг арга. Тэмцээнээс гадна соёлын өргөн хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн тусдаа номерт охид, хөвгүүдийн холимог баг оролцох тул энэ наадмын онцлог байна. Оролцогч орны төлөөлөгчдөөс бүрдсэн тивийн шигшээ багуудын хооронд тэмцээн болно.  Оросын тамирчид наадамд эртнээс бэлдсэн. Тиймээс тэд өөртөө итгэлтэй, ялах итгэл төгс байна. Оросын тэквондын шигшээ багийг төлөөлж байгаа Ольга Иванова оросын багийн боломжийг өндөр үнэлж байна. Бид наадамд жил гаруй бэлдсэн. Найз нөхөд, Орос орны итгэл найдварыг алдахгүйг хичээнэ. Солонгосын шигшээ баг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байгаа. Бид ялахын тулд хамаг хүчээ шавхана. Спортын гимнастикийн дасгалжуулагч Геннадий Елфимов Оросын  залуу тамирчид спортын гимнастикаас гадна бусад төрөлд алтан медаль хүртэнэ гэж найдаж байна.  Манай шигшээ баг тамирчид спорт, уран сайхны гимнастик, хөнгөн атлетик, бөх, усан сэлэлтийн төрлөөр амжилттай оролцоно гэж найдаж байна. Наадамд эртнээс бэлтгэсэн. Москвад хэт халуун байсан тул Сингапурын цаг агаарт ядах юмгүй дасана. Бидэнд яалах бүх боломж бий.  Хүүхдүүд Сингапур явахыг их сонирхож байна. Хот улсын талаар их уншиж танилцсан. Тэд Хорт Парк, Тэнгисийн далан, санхүүгийн төвүүд, байгалийн түүхэн дурсгалт газар очих бодолтой байна. Бэлэг дурсгалын зүйл ч худалдан авах бодолтой. Хамгийн гол нь Сингапураас алтан медаль авчирна.  Орос улсын Олимпийн хорооын ерөнхийлөгч Александр Жуков Оросын шигшээ баг тамирчдыг үдэж гаргахаар иржээ. Тэрээр залуу тамирчдаа аян замд нь үдэхдээ соёлын асар их уламжлалтай Орос орныг төлөөлж байгаагаа ямагт санахыг ерөөлөө.  Та бүхэнд их нэр хүндтэй үүрэг ноогджээ. Та бүхэн түүхэнд анх удаа болж байгаа идэрчүүдийн наадамд улс орноо төлөөлнө. Та бүхэн авьяас, хөдөлмөр, сэтгэлийн тэнхээ зэргээр ийм эрх эдэлж байна. Энэ бол залуус та бүхэн, дасгалжуулагчийн гавьяа. Та бүхний дунд "их" олимпийн наадамд аварга болох хүмүүс бий. Москва 1998 онд Дэлхийн залуучуудын наадмыг зохион байгуулсан юм. Тэр үед Анастасия Давыдова, Елена Исинбаева, Алина Кабаева зэрэг өнөөгийн спортын одод медалийн тавцан өөд анхны алхам хийсэн билээ. Тэдний нэгэн адил спортод гарамгай амжилт гаргахыг та бүхэнд хүсэн ерөөе. Үе тэнгийнхэн, мөн хэдэн сая нутаг нэгтнүүд тань та бүхний төлөө сэтгэл тавьж байгааг санаарай. Оросын залуу тамирчид Олимпийн наадмаас медаль хүртэхээр Сингапурыг зорьж байгаа ч, олон хүн тэднийг алдартнуудтай нэгэн адил үзэж, гарын үсгийг нь авч байв. Магадгүй ялахад энэ урам зориг болно.