Дэлхийн сонин хэвлэлд 1891 онд гайхалтай зураг гарчээ. Хаан ширээ залгамжлагч, ирээдүйн эзэн хаан, 22 настай Николай Хоёр тэргээр шороо зөөж байна. Бараа бологчид нь түүнийг элэгсэгээр харж зогсоно. Ийм бэлэгдэлтэй үйл явдлаар, мөн хааны гэр бүлийн төлөөлөгчийн оролцоотой Владивосток хотод 1891 оны 3-р сарын 19-нд өнөө үед Сибирь нэвтэлсэн төмөр зам хэмээн дэлхийн дахинд алдаршсан Их Сибирийн гол шугамыг барилгын суурийг тавьсан юм. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисов Сибирь нэвтэлсэн төмөр замын өнөөгийн боломжийн талаар өгүүлнэ. Орос улсын европын хэсгийг Сибирь, Алс Дорнодтой холбосон Оросын дотоодын тээврийн чухал судас төдийгүй удирдлага, холбооны орчин үеийн системээр тоноглосон, бүрэн цахилгаанжсан, дэлхийн хамгийн хүчтэй хоёр дөр замтай төмөр замуудын нэг юм. Ази, Европын тээврийн хролбогч гүүрийн хувьд гол шугамын гүйцэтгэх үүрэг сүүлийн жилүүдэд байнга нэмэгдэж байна. Сибирь нэвтэлсэн төмөр зам ачаа тээвэрлэгчдэд илүү хэмнэлттэй, аюулгүй, тээврийн шуурхай хувилбарыг санал болгохын тулд цаашид ч хөгжих бодолтой байна. Тэнгисийн тээврийн өрсөлдөөнд ялагдаж байгаа төмөр зам өнөө нөхцөлд баашлаад яах вэ? Тэнгисийн замаар Ази, Европын хооронд асар их хэмжээний бараа тээвэрлэж байгаа нь тодорхой. Европ болон Азийн орнуудын тээврийн хонгилд Сибирь нэвтэлсэн төмөр зам ачаа тээвэрлэх асар их бололцоотой гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Энэ эдийн засгийн учир шалтгаантай юм. Энэ чиглэлд бараг монополь гэж хэлж болох тэнгисийн тээвэрлэгчид ямар ч тохиолдолд барааны өөрийн өртөгт шингээхээс аргагүй зардлыг дорвитой бууруулах боломж ачаа тээвэрлэгчдэд олгодоггүй. Тэгэхлээр төмөр замын тээвэр эрэлт хэрэгцээтэй, хэмнэлттэй хувилбар юм. Дэлхий нийтээр санхүүгийн хямарлыг даван туулж байгаа энэ үед энэ нэн чухал хэмээн Оросын төмөр зам компанийн ерөнхийлөгч Владимир Якунин хэллээ. Өнөөгийн хүнд нөхцөлд дэлхийн эдийн засгийн бүтцийг цогцлуулах чанартай шинэ алхам нэн чухал хэмээн Владимир Якунин тэмдэглэв. Ялангуяа хямарлын нөхцөлд эдийн засгийг тогтворжуулах чухал хэрэгслийн нэг нь тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх явдал юм.  Энэ зорилтоос үүдэн Оросын төмөр зам компани тээврийн шинэ бүтээгдэхүүн боловсруулж байна. Оросын төмөр зам компанийн ерөнхийлөгч В.Якунины хэлснээр ачааг Сибирь нэвтэлсэн төмөр замаар Оросын баруун хил хүртэл хурдан хүргэж, ачааны хэмжээг нэмэгдүүлэх технологийн нөхцлийг хангахад анхаарч байна. Компани "Транссибирь 7 хоногт" бүтээгдэхүүн боловсруулсан гэж В.Якунин ярилаа. Төмөр замын маршрутаар ачаа тээвэрлэх хугацаа тэнгисийн маршрутыг бодвол барааны үнэ цэнээс хамааран нэг чингэлэг тутамд нэг мянга хүртэл доллар битүүмжлэхээс сэргийлэх боломжтой гэдэг нь эдийн засагчдад ойлгомжтой. Үүний тулд шинэ вагон, бух тэрэг бүтээх хэрэгтэй. Орос улсад бүтээж, үйлдвэрлэсэн, 15 мянган тонн ачаа тээвэрлэсэн хийн турбин хөдөлгүүртэй бух тэргийг бид 2008 онд танилцуулсан. Ийм хүнд хөдлөх бүрэлдэхүүн өөр ямар ч улсад байхгүй. Ийм техник ашигласнаар тээврийн хэмжээг нэлээд нэмнэ. Оросын төмөр зам компани чингэлэгтэй галт тэргийн хөдөлгөөний хурдыг аажмаар нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тэргүүн зэргийн мэдээлэл технологи нэвтрүүлснээр баримт бичиг бүрдүүлэх үйл явцыг нэлээд шуурхайлна. Одоогоор евроазийн чиглэлд Сибирь нэвтэлсэн төмөр замаар 12-16 хоногт ачаа тээвэрлэж байна. Тэнгисийн замаар 28 хоногт ачаа хүргэнэ. Тэнгисийн маршрут бус Сибирь нэвтэлсэн төмөр замыг сонгох давуу тал байна. Тухайлбал улс төрийн эрсдэл бага, ачаа тээвэрлэх маршрут улс төрийн тогтвортой уур амьсгалтай, эдийн засаг нь тууштай хөгжиж байгаа ОХУ-ын нутаг дэвсгэрээр өнгөрч байна. Сибирь нэвтэлсэн төмөр замаар ачааг маш цөөхөн удаа дамжуулна. Ингэснээр ачаа дамжуулах үед тохиолдлоор гэмтэж, эвдрэх эрсдлээс сэргийлж ачаа эзэмшигчдийн зардлыг бууруулж байна. ОХУ-ын засгийн газар болон "Оросын төмөр зам" компани Сибирь нэвтэлсэн төмөр замын суурин дээр байгуулсан Ази Номхон далайн бүс нутаг болон европын орнуудын хооронд тээврийн хонгилын ачаа тээвэрлэх хүчин чадлыг цаашид ихэсгэх цогц арга хэмжээ авч байгааг эцэст нь тэмдэглэе. Сибирь нэвтэлсэн төмөр замын зүүн хэсэгт хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжүүлж байна. Монгол, Хятад, БНАСАУ-ын хил дээр төмөр замын өртөөг зайлшгүй хөгжүүлэх ажил гүйцэтгэж байна. Оросын тэнгисийн боомтыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж, чингэлэгийн зогсоолыг дэлхийн жишигт нийцүүлэн шинэчилж байна. Баялаг түүхтэй, үүнээс дутахгүй ирээдүйтэй Сибирь нэвтэлсэн төмөр зам шинэ дүр төрхтэй болно.