0Дэлхийн агаар мандалын дээд давхаргын агаарын дээд урсгал бараг зогссоноос Орос улсад урьд байгаагүй халуун, Пакистан, Энэтхэг, Хятад урьд байгаагүй аадар бороо орлоо. Британийн "Нью Сайентист" өдөр тутмын эрдэм шинжилгээний сонинд энэ тухай уламжлав. Дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэгт агаарын урсгал голдуу зүүн зүгт чиглэдэг. Агаарын урсгал хоёр талаас ирсэн салхинд боогдсон байна. Байгалийн энэ үзэгдэл хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Дэлхийн агаар мандал халснаас үүдэлтэй цаг уурын өөрчлөлттэй энэ холбоогүй гэж британийн эрдэмтэд үзэж байна.