0Хятад улс ойн түймэртэй тэмцэхэд Орос улсад 4 сая орчим долларын тусламж үзүүлнэ. БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Яо Цзяний мэдэгдлийг өнөөдөр тус яамны вэб хуудаст байрлуулжээ. Байгалийн гамшгийг дарахад Хятад улс 1 сая доллар өгч, ойрын үед Орос улсад бараг 3 сая долларын хүмүүнлэгийн бараа хүргэнэ. Орос улсын 17 бүс нутгийг хамарсан ойн түймэрт 50 гаруй хүн амь насаа алдаж, 3500 хүн орох оронгүй болжээ.