0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев түймэрт хохирсон хүмүүст тусалж байгаа бүх хүнд талархав. Хэт халууны улмаас Орос улсын 22 бүс нутагт байгалийн гал дэгдсэн юм. Үүнээс 7 бүс нутагт онц байдал зарлажээ. Сүүлийн үеийн мэдээгээр түймэрт 52 хүн үрэгдэж, 3500 хүн орон оронгүй хоцорчээ. "Санаачилгаараа түймэрт өртсөн хүмүүст тусалж байгаа хүн бүрт талархаж байна" гэж Д.Медведев өөрийн Твиттерт бичжээ. Москвад гэхэд тусламжийн бараа авах 87 цэг ажиллаж байна. Оросын үнэн алдартны шашны сүм түймэрт хохирсон хүмүүст 9,4 сая рублийн хандив цуглуулжээ. Түймэрт өртсөн хүмүүст туслах Сбербанкт нээсэн дансанд Д.Медведев хувийн хөрөнгөнөөс 350 мянган рубль хандивласан байна.