0Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн яам үр тарианы үнэ өссөнөөс талхны үнэ эрс өснө гэж үзэхгүй байна. Талхны үнэ өсөх ямар ч үндэслэл байхгүй гэж тус яамны сайд Елена Скрынник хэллээ. Үр тариа худалдан авах үнэ энэ жил нэлээд өссөн гэхдээ эцсийн бүтээгдэхүүнд нөлөөлөөгүй гэж сайд мэдэгдэв. Талхны жижиглэнгийн үнэ нэг хүрэхгүй хувиар өссөн байна. Хэрэв үнэ өсвөл Хүнс хөдөө аж ахуйн яам үнийг бууруулах "цогц арга хэмжээ" авна гэж Скрынник хэлэв