0Лалын шашинтнуудын ариун Рамадан сар эхэллээ. Энэ жил 8-р сарын дундуур буюу зуны ид халуунд Рамадан тохиож байна. Өдрийн цагт идэж, уухыг хориглодог тул сүсэгтнүүдэд хүнд сорил болж байна. Цаг агаарын хүнд нөхцлийг харгалзан арабын хэд хэдэн орон зарим "буулт" хийжээ. Египет өвлийн цагт шилжиж, нар жаргах хугацааг нэг цагаар урагшлууллаа. Рамадан сарын үеэр лалын шашинтнууд их сүсэглэн мөргөдөг. Учир нь энэ үер Аллах хүмүүсийн хувь заяаг шийддэг гэж үздэг байна. Сүсэгтнүүд Аллахаас нүгэлийг нь өршөөхийг хүсч, мөргөж, олон цагаар Коран судар уншдаг байна.