Орос улсад байгалийн түймэр цөөрч байна. Ярославск, Тульск, Пенза муж, Удмуртийн бүгд найрамдах улсын түймрийг өчигдөр бүрэн унтараасан тухай Онц байдлын яам уламжлав. Түймэр асч байсан 14 бүс нутгийн 11 бүс нутгийн түймрийг унтараасан байна. Нижегород, Рязань, Москва мужид ой, хүлэр шатсаар байна. Москва орчмын Егорьевийн дүүргийн байдал хүнд байгаа тул Оки голоос тэнд нэмж хоолой татжээ. Бараг хоёр долоо хоногийн турш утаанд байсан Москва хотын агаар цэвэршиж, утаа замхарч, хиншүү үнэртэхгүй байна. Өчигдөр шөнө Москва хотод хэдэн долоо хоногийн турш анх удаа аадар бороо орлоо. Москва хотод амьсгалахад аюулгүй болжээ.