0Афганистанд амь үрэгдэж, шархадсан энгийн иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс гуравны нэгээр нэмэгджээ. Афганистан дахь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Стефан де Мистурын өнөөдөр танилцуулсан илтгэлд ийм тоо баримт байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо 1250-иас давжээ. Энгийн иргэд амь үрэгдсэн ихэнх тохиолдолд "Талибан" хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд буруутай байна. Афганистаны амь үрэгдсэн энгийн иргэдийн дөрвөн хүн тутамын нэгнийх нь амь насанд НАТО-ийн хүчнийхэн буруутай юм.