Оросын эрэгтэйчүүдийн шигшээ баг Будапештад болж байгаа усан сэлэлтийг Европын аварга шалгаруулах тэмцээний 4х100 метрийн чөлөөт сэлэлтэд алтан медаль хүртлээ. Евгений Лагунов, Андрей Гречин, Никита Лобинцев, Даниил Изотов нар 3 минут 12,46 секундэд энэ зайд сэлжээ. Оросын шигшээ баг европын аварга шалгаруулах тэмцээнд дээд амжилт тогтоож, анхны дээд шагнал хүртлээ. Францын шигшээ ба хоёрдугаар байр, Шведийн баг гуравдугаар байр эзлэв.