0Орос улсын төв банк  шинэ хамгаалалттай 1000 рублийн шинэчилсэн дэвсгэртийг өнөөдрөөс эргэлтэд оруулж байна. 1000 рублийн хуурамч дэвсгэрт их байгаагаас Төв Банк ийм шийдвэр гаргасан гэжээ. Шинэ дэвсгэрт дэлхийд хамгийн сайн хамгаалалттай мөнгөн дэвсгэрт байна гэж тус банк тэмдэглэв. Хуучин дэвсгэртийг улсын хэмжээнд хаа сайгүй авна. 1000 рублийн хуучин дэвсгэртийг 2011 оны эцэс хүртэл аажмаар эргэлтээс гаргана.