Оросын идэрчүүдийн шигшээ баг 8-р сарын 14-26-нд Сингапурт болох идэрчүүдийн олимпийн анхны наадамд оролцохоор мордлоо. Багийн бүрэлдэхүүнд 100 орчим тамирчин байна. Бүгд амжилт гаргахыг их хүсч байна. Түүхэнд анх удаа зохиож байгаа идэрчүүдийн зуны олимпийн наадамд олимпийн бамбар, олимпийн тангараг, мөн 5 тивийн бараг 4 мянган тамирчин спортын 30 төрөлд хурд, хүчээ сорих зэрэг бүх зүйл томчуудын наадамтай ижилхэн байна. Идэрчүүдийн наадамд олонх нь зэрэг цолтой ч, 18-аас доош насны тамирчид оролцож байна. Оросын шигшээ баг тамирчид цог золбоотой байна. Оросын тамирчид хөнгөн атлетик, бөх, бокс, буудлага, орчин үеийн таван төрлийн уралдаан, туялзуур жад спортын төрөлд амжилттай оролцоно гэж найдаж байна. Усан сэлэлтийн тэмцээнд 2010 оны европын аварга шалгаруулах залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Антон Лобановт их найдаж байна. 2010 оны европын аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй аварга Александра Меркулова уран сайхны гимнастикийн төрөлд орос улсыг төлөөлнө. Идэрчүүдийн спортын гимнастикийн тэмцээн оросын тамирчдын оролцоогүй болох дөхсөн. Исландын галт уул 4-р сард идэвхжсэнээс оросын шигшээ баг Сингапурт болох олимпийн наадмын сонгон шалгаруулалтын шат болох Бирмингемт европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй юм. Хожим Олон улсын олимпийн хороо тусгай зөвшөөрлөөр Орос улсад нэг путевка олгожээ. Олимпийн наадамд улс орноо төлөөлөх тамирчдыг шалгаруулах нэмэлт тэмцээн Москва хотод зохион явуулсан. Даниил Казачков хамгийн хүчтэй гимнастикч байжээ. Одоо бүх түгшүүр ард хоцорсон байна. Залуу тамирчдын гол зорилт тэмцээн эхлэхийн өмнө сэтгэл хөдлөлөө дарах нь чухал юм. "Юунаас ч бүү ай" Оросын Олимпийн хорооны дарга Александр Жуков тамирчдаа замд нь ийнхүү ерөөсөн юм. Та бүхэнд олон сая үе тэнгийнхэн, нутаг нэгтнүүд тань сэтгэл тавьж байгааг бүү мартаарай. Бид бүгд та бүхнийг дэмжинэ. Та бүхэн тэмцээнд сайн оролцоно гэдэгт итгэлтэй байна. Идэрчүүдийн олимпийн наадам та бүхний анхны алхам. Та бүхний олонх нь "Их" наадамд аварга болно гэдэгт найдаж байна. Та бүхэнд ялахыг ерөөе хэмээн Александ Жуков хэллээ.