0Европын төв, зүүн хэсгийн улсад үерийн улмаас 15 хүн амиа алджээ. Герман, Польш, Чехи, Австри улсад  үер буужээ. Германы хэд хэдэн дүүрэг байгалийн гамшгийн бүс хэвээр байна. Голын түвшин аюултай хэмжээнд хүрчээ. Зам усанд автаж, гүүр нуржээ. Аврагчид нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсээр байна. Чехид хоногт сарын тогтсон хэмжээнээс их хур тунадас унажээ. Хэдэн мянган байшин үерт автсан байна. Польшийн гамшиг тохиосон бүст армийн анги нэгтгэлийг илгээжээ. Орос улсын Онц байдлын яам байгалийн   гамшгийн уршгийг арилгахад туслах санал тавьсан байна.