Орос улс үр тарианы томоохон экспортлогчдоос хамгийн түрүүнд 2010 оны ургацын хэмжээг таамаглаад зогсохгүй улс орны дотоод хэрэгцээнд хэдэн сая тонн үр тариа шаардлагтай болохыг мэдэллээ. Хэт халууны улмаас орос улсад ургацын тал нь сүйдсэн бөгөөд өвөлдөө үр тариа хүрэлцэхгүй байх аюултай юм. 2010 онд ердөө 60 сая тонн ургац авч магадгүй гэж эрх баригчид үзэж байна. Үүнээс сүйд болох таамаг хийх хэрэггүй. Ердийн математик бодлого бодоход хангалттай. Доод тал нь 60 сая тонн ургац авна. Интервенцийн санд 9,5 сая үр тариа байна. Өнгөрсөн жилийн үлдэгдэл 21 сая тонн үр тариа юм. Бүх алдагдлыг харгалзаад Орос улс энэ жил 80 сая гаруй тонн үр тарианы нөөцтэй байна. Өөдрөг нэг нь 90 сая тонн нөөцтэй гэж байна. Улс оронд 78 сая тонн үр тариа шаардлагатай. Тэгвэл баталгаатай нөөцтэй. Гэсэн ч, Орос улс дотоод хэрэгцээгээ хангахын тулд үр тариа экспортлохыг хориглосон гэж бүх шинжээч тэмдэглэв. Хөдөө аж ахуйн шинжээч Виктор Семенов ярьж байна:  Манай улсын хүнсний аюулгүй байдал хамгийн гол зорилт. Энэ асуудлаар алдаа гаргаснаас хашир байсан дээр. Ямар ч тохиолдолд дотоодод хүнсний зах зээлийн үнэд ямар нэг цочрол гаргуулахгүй байх, мөн энэ бүх шалтгаанаас үүдэн ийнхүү шийдсэн. Манай экспортлогчид дэлхийн зах зээл дээрх байр сууриа алдахгүй гэж бодож байна. Үр тарианы экспортыг хориглосноор ойрын ирээдүйд худалдааны баланст макро эдийн засгийн ямар нэг эрсдэл учрахгүй гэж шинжээчид хэлж байна. Дамын наймаачид бирж дээр үймээн дэгдээхээс сэргийлэх, дэлхийн зах зээлд үнийн өсөлтийг зогсооход энэ тустай. Дамын наймаачид ямагт бага зэрэг урьтахыг хичээдэг онцгой бүлэг хүмүүс юм. Энэ удаа дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэгт халуу шатаж, өмнөд хэсэгт хүйтэрснээр тэд хөдөө аж ахуйн барааг их сонирхож байна. Зарим нэг нь дамын үнээс муугүй ашиг олжээ. Азтай нэг нь оруулсан мянган доллар тутамаас 30 мянган долларын орлого олсон. Оросын удирдлагын гэнэтийн илэн далангүй байдал тэдний цаашдыг төлөвлөгөөг нураалаа. Нөгөө талаас Орос улс хүнсний аюулгүй байдлын зөөлөвч байгуулах тухай хамгийн түрүүнд дуугарсан. Дэлхийн үр тарианы томоохон экспортлогчид энэ жишгийг дагаж магадгүй хэмээн хожим үр тарианы үнэ оргилдоо хүрэхэд худалдаахаар үр тариа нөөцөлсөн худалдаачид эмээж байна. Үүний зэрэгцээ шинжээчид "үр тарианы ОПЕК" гэгчийг саналаа. Гишүүд нь дэлхий дахинд үнээ тулгана хэмээн урьд энэ холбоог эсэргүүцэгчид үзэж байсан бол одоо өөр байр суурьтай болж байна.  Тухайлбал Их Британийн хэвлэлд үр тарианы экспортлогч, импортлогчийн харилцааг зохицуулах олон улсын систем байгуулах шаардлагатай талаар бичжээ. Ийм систем зах зээлийг илүү урьдчилан хэлэх, дэлхий ертөнцийг хүнсний шинэ хямарлаас аварна. Үймээн, хэнээрхэлийг бууруулахын тулд Москва дэлхий дахинаа энэ жил ургац ямар байдалтай байх талаар хэллээ. "Үр тарианы ОПЕК"-ийн санааг хэрэгжүүлэхэд ийм тодорхой алхам тус болох нь ойлгомжтой. Харин ийнхүү илэн далангүй байх нь илүү үр нөлөөтэй байж ч болно. Орос улс хэдийн баталсан.