Орос улсын европын хэсэг болон Уралын хэт халуун цаг агаар Умард туйл тухайлбал мөнх цэвдэгт ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Умард туйл, Өмнөд туйлын судалгааны хүрээлэн энэ тухай уламжилжээ. Дэлхийн туйлын бүс нутгийг цогцоор судалж байгаа Орос улсын эрдэм шинжилгээ судалгааны энэ хуучны байгууллага түймрийн утаа Умард туйл хүрээгүй, тэнд хүрэхгүй гэж үзэж байна. Оросын туйлын хэсэгт мөнх цэвдэг багасвал байшин, барилга, хоолой эвдэрч, сүйрэх аюултай юм. Евразийн агаарын урсгал баруунаас зүүн зүгт чиглэдэг тул салхи Оросын төв хэсгээс хойд эсвэл баруун зүг чиглэхгүй гэж эрдэмтэд итгэлтэй байна. Энэ жил Умард туйлын мөсний талбай 2007 онд бүртгэгдсэн шиг хамгийн  бага хэмжээнд хүрэхгүй гэж Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгээс мэдэгджээ.