0Оросын аврагчид Ярослав, Твер, Пенза, мөн Удмурти мужийн түймрийн байдлыг тогтворжууллаа. Онц байдлын яамнаас энэ тухай уламжлав. Урьд Белогород, Курск, Липецк, Ульяновск, Татарстаны түймрийг бүрмөсөн унтараасан юм. Рязань, Москва, Нижегород мужид байдал хүнд хэвээр байна. Гал түймэртэй тэмцэх хүчийг түймэр ассаар байгаа бүс нутагт шилжүүлж байна. Азербайжан, Украин, Турк, Итали, Франц, Болгар, Казахстан, Белорус, Арменийн ажил нэгт нөхөд оросын аврагчдад тусалж байна. АНУ мөн тусламж үзүүлэх санал тавив. Түймэрт хохирсон хүмүүст олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэлээд нэмнэ гэж ерөнхий сайд В.Путин өчигдөр мэдэгдэв. Түймэрт хохирсон 1000 гаруй хүнд 8-р сарын эхэнд улсын төсвөөс тус бүр 100 мянган рублийн нөхөн төлбөр олгожээ. Түймэрт хохирсон бусад хүн долоо хоногийн эцэст нөхөн төлбөр авна. Үүний зэрэгцээ оросын хэд хэдэн мужид түймэрт хохирсон хүмүүст сууц барьж эхэлжээ. Барилгачид хүйтрэхээс наана ажлаа дуусгана гэж амлаж байна.