Хятадын зүүн-хойд нутгийн  Цилинь мужийн "Хунюань" уурхайд 10 гаруй уурхайчин усанд боогджээ. Хэдэн хүн амь насаа алдасныг нарийн тогтоогоогүй байна гэж эрх баригчид хэллээ. Уурхай усанд автсан шалтгааныг шалгана. Тус бүс нутагт 6-р сараас хойш урьд байгаагүй аадар бороо орж, үер бууснаас уурхай усанд автсан байж болзошгүй байна. Сүүлийн үеийн мэдээгээр Цилинь мужид үерийн улмаас 85 хүн амь насаа алдаж, олон хүн сураггүй болжээ. Гамшгийн бүсээс сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерт 300 мянга гаруй байшин сүйрч, нуржээ. Эдийн засгийн хохирлын хэмжээ 7 тэрбум доллароос давсан.