Киргизийн ерөнхийлөгч Роза Отунбаева 2010 оны 10-р сарын 10-нд парламентын сонгууль явуулах хугацааг батлах зарлигт гарын үсэг зурав. Зургаадугаар сарын 27-нд болсон бүх нийтийн санал хураалтаар баталж, хүчин төгөлдөр болсон үндэсний хуулийн дагуу сонгууль болно. Үндсэн хуулийн дагуу тус улсад парламент-ерөнхийлөгчийн хэлбэрийн засаглалтай болно. Киргизийн шинэ парламент 120 суудалтай, ялагч нам 65 мандатын эрхтэй гэж "Эхо Москвы" радио уламжиллаа. Улс төрийн аль ч нам парламентад олонх болж чадахгүй гэж Роза Отунбаева үзэж байна. Киргиз хяналтгүй парламенттай болж, улс орны байдал дордож болзошгүй хэмээн хэд хэдэн шинжээч үзэж байна.