0Үерт автсан хятадын компанийн хэдэн мянган торх химийн бодис 7-р сард Сунгари голд орсон юм. Химийн бодис бүхий торх хөвсөөр одоо Оросын хилд дөхжээ. Торх голын усанд хөвсөөр 8-р сарын 13-15-нд Хабаровск хүрнэ гэж Онц байдлын яам мэдээлснийг Интерфакс агентлаг иш татан уламжлав. Өнөөгийн байдлаар оросын мэргэжилтнүүд Амар мөрний салаа голын бүтцийг нэмж судалж байна. Одоохондоо усны физик-химийн үзүүлэлт зохих хэм хэмжээнд тохирч байна. Голд урссан 7 мянган торхыг бараг бүгдийг уснаас гаргасан тул Сунгари голд химийн бодис ороогүй гэж хятадын тал баталж байна.