Москва хотод мягмар гаригийн өглөө ойн түймрийн утаа нэлээд буурсан ч, хиншүүний хурц үнэр үнэртсээр байна. Одоогоор нийслэл бага зэрэг утаанд байна. Замын харагдах байдал өчигдрийг бодвол нэлээд дээшилсэн ч, хиншүүний эхүүн үнэр үнэртсээр байна.  Ам хамраа  амны хаалт, самба зэргээр тагласан хүмүүс байна. Үүний зэрэгцээ Москва хотынхон даваа гаригт салхины өөрчлөлтөөс бага зэрэг уужирлаа. Нийслэлийн агаар дахь нүүрсэн хийн хэмжээ зөвшөөрсөн дээд хэмжээнээс хоёр дахин бага байна. Өглөө нүүрсэн хийн хэмжээ  зөвшөөрсөн дээд хэмжээнээс  хоёр дахин их байсан юм. Москва орчмын хүлэр, ойн түймрийн улмаас Москва хэд хоногийн турш утаанд байна. Өнөөдөр хотод утаа арилна гэж цаг уурчид үзэж байна. Хойд зүгээс баруун зүгийн агаарын фронт утааг хөөнө. Энэ үеэр бага зэрэг аадар бороо орж, агаарын температур 35 хэм хүртэл буурна.