Японы үндсэрхэг үзэлтнүүдийн 8-р сарын 8-нд хийсэн өдөөн хатгалагыг Москва үл ойшоолоо. Милитарист Японы эсрэг дайнд ЗХУ оролцсны 65 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байгааг тохиолдуулан Токиод хэт барууны үзэлтнүүд жагсаал зохион байгуулж оросын эсрэг гүтгэлэг үйлдлээ. Үүнийг үл хайхран, 65 жилийн тэртээ Нагасакад америкийн хаясан атомын бөмбөгдөлтөнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд, өнөөдөр орос улсын төлөөлөгчид оролцлоо. Яг энэ өдөр тус хот дээр АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцноос плутонын бөмбөгийг хаясан юм. Атомын бемьег дэлбэрэх үед болон дараагийн саруудад Нагасака хотод 74 мянган хүн амь үрэгдсэн юм. Энэ үхлийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд өнөөдөр байдлаар 152 мянгад хүрээд байна. Энэ эмгэнэлт явдалд зориуласан ажиллагаанд 31 улсын төлөөлөгчид болон Орос улсын төлөөлөгчид оролцож байгаа нь Москва дэлхийн 2-р дайнаас зохих сургамж авсныг гэрчилж байна. Үүний нэг жишээ нь, цөмийн зэвсгийг бүрмөсөн хорогдуулах тухай олон улсын гэрээ байгуулахын төлөө бүхнийг хийж байна. Нагасакад болж байгаа дурсгалын үйл ажиллагаанд оролцохоос АНУ энэ удаа татгалзлаа. Вашингтон, 65 жил өнгөрөөд байхад ч үйлдсэн аймшигт гэмт хэргийнхээ төлөө уучлалт гуйхад бэлэн биш байна! Японы үндэсний үзэлтнүүдийн, Дэлхийн 2-р дайны үр дүнг засварлахыг уриалж байгаа нь өнөөдөр ямарч утга учиргүй гэдгийг батлаж өгч байна. Дэлхийн 2-р дайнд ялагдсан явдал өнөөдөр японы хэт барууны үндэсний үзэлтнүүдийн нүдийг хорсгож байна гэж Оросын ШУА-ийн Алс дорнодын хүрээлэнгийн шинжээч Николай Павлятенко үзэж байна: Оросын болон нийтээр хүлээн зөвшөөрсөн дүгнэлтэнд, тэдний дүгнэлт огт таарахгүй байгаа юм. Энэ нь дайны эхлэл, төвийг сахисан байдлын нөхцөл байдал, дайны төгсгөлийн хугацаа, Курилийн арлуудад зөвлөлтийн десантын цэрэг буусан бодит үнэн зэрэг юм. Энэ жил 100 жил нь болж байгаа Хятадад эхлүүлсэн дайн, Солонгосыг эзлэн түрэмгийлсэн явдал болон хөрш орнуудтайгаа харилцан хамтын ажиллагааны түүхийг японд өөрийнхөөрөө тайлбарладаг юм. Дэлхийн 2-р дайны үр дүнг японы тал хүлээн зөвшөөрөхгүй байна. «Бид ялагч ч биш, ялагдагч ч биш, Бүх зүйлийг шинэ хуудснаас эхэлье!» гэж хэлсэн, ерөнхий сайд асан Рютаро Хасимотогийн хэлсэн үгийг санацгаая! Түүхийг шинэ хуудснаас эхлэн бичнэ гэдэг нь юу л бол. 1945 оны 8-р сарын 9-нд ЗХУ, милитарист Японы эсрэг дайнд оролцож, сая хүнтэй Квантуны армийг асар богино хугацаанд бут ниргэсэн явдал, Хятад, Солонгос болон Азийн бусад орны эсрэг  дайнаа үргэлжлүүлэх боломжийг тас цохисон юм. Япон улс 9-р сарын 2-нд, ялагч гүрнүүдийн тавьсан бүх нөхцлөөр үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өнөөдрийн албан ёсны Токиогийн барьж байгаа бодлого, Хятад, Солонгос, зүүн өмнөд Ази болон далайн арал улсуудыг милитарист Япон эзлэн түрэмгийлэж байсныг мартахыг уриалж байна. Японы Квантуны армийг бут цохихын төлөө байлдаанд амь насаа өгсөн хэдэн арван мянган зөвлөлт, монгол, хятад цэргүүдийн дурсгалыг, японы эзэгнэлийн үед хятадын ард түмнийг аймаглан устгасан энэ аймшигт балмад явдлыг мартаж болно гэж үү? Япон үг дуугүй бууж өгсөн 9-р сарын 2-ныг мартаж болно гэж уу? Өнгөрсөн дайны үр дүнг мушгин гуйвуулах гэсэн Токиогийн оролдогыг Орос улс хэзээч хүлээн зөвшөөрөхгүй! Үүнийг хоёр талын хамтын ажиллагаанд саад болох гэсэн хорон санаат ажиллагаа гэж үзнэ!