Өнгөрсөн зууны 20-иод онд бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэхээр сайн дураараа ирсэн оросын багш нарт зориулан таджикийн Худжанда хотод босгосон хөшөөний дэргэд хэдэн зуун сурагчид мэдлэгийн хичээлээ заалгах болно. Дундад Азийн анхны дунд сургуулиудийн нэг,1-р сургуулийн нутаг дэвсгэр дээр энэ аврага том хөшөөг хүрмэн чулуугаар барьж босгожээ. Худжанда хот дахь оросын ерөнхий консулын санаачлагаар, нутгийн иргдийн хандиваар энэ хөшөөг босгосон байна. Энэ хөшөөг таджикийн нэрт уран барималчин Руслан Багдасарьян барьсан байна.