Киргизийн засгийн газар, нутгийн өмнөд хэсэгт цэргийн бааз нээхээр ямарч улстай гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж засгийн газрын төлөөлөгч өнөөдөр «Интерфакс» агентлегт мэдэгдсэн байна. 6-р сард угсаатан хоорондын цуст мөргөлдөөн болсон нутгийн өмнөд хэсгийн Ош хотод АНУ цэргийн бааз барьж байгуулах гэж байна гэж зарим нэг ОНХМХ-үүд мэдээлснийг тэр ийнхүү тайлбарласан байна. Афганистанд терроризмын эсрэг явуулж байгаа ажиллагаанд оролцож байгаа цэргүүдэд зориулж казарм болон бусад объектыг АНУ барих болсон тухай хэвлэлд мэдээлсэн билээ.