Япон тэнгисийн хойд хэсэгт саатуулсан загас агнуурын хөлгийг даруй суллахыг хойд хөршөөсөө Өмнөд Солонгос улсын засгийн газар шаардлаа. Урьдчилсан мэдээгээр «Даесеунг 55» хөлөг БНАСАУ-ын усан хилийг зөрчсөн байна. Энэ онгоцон дээр Өмнөд солонгосын 4 иргэн, хятадын 3 иргэн байсан байна гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Энэ хөлөг бол БНАСАУ-ын усан хилд саатуулаж байгаа өмнөд солонгосын эхний хөлөг ч биш юм. Харин урьд нь хурдан сулладаг байсан билээ. Өмнөд Солонгосын «Чхонан» байлдааны хөлөг 3-р сард сөнсөнөөс хойш бүс нутгийн байдал хурцадмал болсон юм.