Герман, Чех, Польш, Литва улсуудад болсон усны үерээс болж 15 хүн амь үрэгдлээ. Үерийн шалтгаан нь үргэлжлэн орж байгаа бороо болжээ. Литвад олон зам, Клайпеда томоохон боомтын гудамжуудын нэгэн адил усанд живжээ. Чех улсын олон газар усанд автагдсан бөгөөд 200 орчим хүнийг тэндээс нисдэг тэргээр нүүлгэсэн байна. Нейси гол дахь далан үерт эвдэрснээс болж польш, германийн хил дээрх Згожелец-Герлиц хотын зарим хэсэг нь усанд живжээ.