Орос улсад 170 мянган гектар талбайд 550 ойн болоод хүлэрийн түймэр шатаж байна гэж ОБЯ мэдээллээ. Гал сөнөөгчид, хүчний байгууллагын ажилтнууд, сайн дурынхан гээд 160 мянга гаруй хүн гал түймэртэй тэмцэж байна. Гадаадын улсууд Орос улсад тусалсаар байна. Уляновск, Белгород, Владимир, Липецк мужууд болон Мордов, Татарстан улсуудад түймэр намжиж байна. Москва, Нижегород, Киров мужуудад түймэр намжихгүй, байдал хүнд байна. Москва хотыг урьдын адил хүлрийн түймрийн битүү утаа бүрхсээр байна. Экологийн байдлаас болж олон гадаад улсын элчин сайдын яам хүлээж авах хүмүүсийн тоогоо цөөрүүлсэн байна.