Москвагийн онгоцны буудлуудаас 8-р сарын 9-нд, 2010 оны хамгийн олон зорчигч буюу 104,44 мянган хүн энэ ням гаригт ниссэн байна. Нийслэлийн онгоцны буудлууд өтгөн утаанаас болсон хүндрэлийг даван туулж чадаж байгаагийн гэрч гэж «Росавиации» компанийн төлөөлөгч өнөөдөр РИА Новости агентлагт уламжилсан байна. Орос улсын европын хэсэгт үргэлжилж байгаа ой, хүлрийн түймрийн утаанаас болж «Домодедово», «Внукова» буудлууд ням гаригт зөвхөн онгоц хүлээн авч байсан юм. Ихэнх нислэгийг, Казань, Доод Новгород, Санкт-Петербург, Ульяновск, Воронежийн нөөцийн буудлууд болон «Шерметьево» буудал руу шилжүүлсэн билээ. Онгоц нисэхэд хүндрэлтэй байсан ба орой нь байдал сайжирсан байна.