Орос улс 8-р сарын 9 гэхэд 37.4 сая тонн үр тариа хураагаад байна, энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бараг 2 сая тонноор бага байна. Түймэрт шатсан газруудын ургац маш муу байна гэж «Интерфакс» агентлаг уламжиллаа. Хэт халуун, ган гачигт нэрвэгдсэн Төв болон Өмнед нутгуудад байдал хүнд байна. Хөдөө аж ахуйн зориулалтаар тариалсан үр тарианы 10,7 сая гектар талбай ган гачигаас болж сүйдсэн байна. Хөдөө аж ахуй яам нийтдээ 70-75 сая тонн үр тариа хураана гэж таамаглаж байна. Өнгөрсөн жил 97 сая тонныг хурааж байсан байна.