Москвачууд болон Москва орчмын оршин суугчид, ойрын хоёр өдөр тэвчихийн аргагүй халуун, утаа униараас гадна соронзон урсгалын шуурганд нэрвэгдэх нь ээ! Геофизикийн байдлыг тандах төвийн удирдагч Сергей Гайдаш «8-р сарын 9,10-нд соронзон урсгалын шуурга болж магадгүй» гэж өнөөдөр ИТАР-ТАСС-д мэдээллээ. Түүний хэлснээр энэ долоо хоногт «нарны идэвхижилтийн өөрчлөлт бага зэргээс үл ялих хэмжээнд өөрчлөгдөж, наран дээрхи дэлбэрэлт дунд зэргийн хэмжээнд байх магадлалтай байна» Бага хэмжээний соронзон урсгалын шуурга хүний биед муу нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Цоо эрүүл хүн ч нойрны дэглэм, ажлын чадвар алдагдаж, нервтэж тавгүйтэх байдалд орно. Удаан хугацаагаар амарч, унтаж байж л энэ байдлаас гарч болно гэж эрдэмтэд анхааруулж байна.