Зэрэг сэлэлтийн оросын мастерууд, Будапешт хотод болж байгаа усан спортын  Европын аврага шалгаруулах тэмцээний бүлгээрээ хослож сэлэх хэсэгт ялалт байгууллаа. Оросын тамирчид нийт 98,300 балл авсан гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Тэд, бүх дөрвөн төрөлд ялсан байна. Бүх төрлийн алтан медалийг Наталья Ищенко хүртжээ. «Хослол сэлэлтэд би их санаа зовж байсан юм. Цаг хугацаа маш бага байсан. Энэ шигшээ багтай гайхамшигийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна» гэж ерөнхий дасгалжуулагч Татьяна Покровская уралдааны дүнг тайлбарлахдаа хэллээ. Урьд нь оросын болоод зөвлөлтийн зэрэг сэлэлтийн тамирчид, европын аврагаас нийтдээ 37 алтан медаль хүртэж байсан билээ.