Москвад ажлын шинэ долоо хоног, ой, хүлрийн түймрийн өтгөн утаа, бараг хоёр сар үргэлжилж байгаа хэт халуун хоёроор эхлэж байна. Москва орчимд хүлрийн түймрийг унтраахад дахиад долоо хоног шаардлагатай гэж Оросын ОБЯ-ны сайд Сергей Шойгу өчигдөр мэдэгдлээ. Уляновск, Белгород, Владимир, Липецк мужууд болон Мордов, Татарстан улсуудад түймэр намжиж байна гэж тэр тэмдэглэлээ. Москва, Нижегород, Киров мужуудад түймэр намжихгүй, байдал хүнд байна. Түймэр унтраахад ОБЯ, ДХЯ, БХЯ-ны хүчнүүдээс гадна сайн дурынханыг татан оролцуулж байна гэж Шойгу нэмж хэллээ. Герман, Франц, Итал, Польш, Болгар, Армен, Украин, Белорусс, Азербаджан, Казахстан улсууд Орос улсад туслаж байна.