Зөвлөлтийн намын дарга нар болон одоогийн төрийн тэргүүнүүд ямар хоолыг илүүтэйд үздэг байсан бэ? ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын, шеф тогооч Анатолий Галкин, Москвад хэвлэн гаргах гэж байгаа хоолны жорын номондоо Кремлийн ордны гал тогооны нууцыг дэлгэх гэж байна. «Чи ямар хоол, унданд дуртайгаа хэлчих, би чамайг ямар хүн бэ гэдгийг хэлье гэж» хүний идэж ууж байгаа хоол, унд хүний зан байдлыг тодорхойлдог гэдэгт баттай итгэдэг хоолны их мастер батлаж байна. 200 хуудастай гоё өнгөтэй зурагтай энэ номонд зуу гаруй хоолны жор бичжээ. Миний номонд тийм хэцүү жор байхгүй тийм болохоор ямарч хоолыг дурын хүн хийж чадна гэж Анатолий Галкин ярьж байна. Анатолий Галкин ирээдүйн мэргэжилээ сонгохдоо, цэргийн дарга аавынхаа мэргэжлийг биш, Сталины тогооч байсан эмээгийнхээ мэргэжлийг сонгожээ.Тэрээр сургуулиа төгсөөд, нийтийн хоолны техникумд орсон бөгөөд тэндээс улаан дипломтой, нэг ангийн охинтойгоо цуг төгсжээ. Тэр охин нь хожим нь гэргий нь болжээ. Хорин настай залуу хархүү Кремельд тогоочоор ирснээс хойш одоо 30 гаруй жил улс орны тэргүүнүүдийг хооллож байна. «Амтат хоолтой Кремелийн гал тогоо номынхоо» 11 бүлгийг А.Галкин , ЗХУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд  болон уулзаж учирах хувь тохиосон гадаадын өндөр хэмжээний зочидод зориулсан байна. Эдгээр хүмүүс бол Леонид Брежнев, Михаил Горбачев, Борис Ельцин, тэргүүн хамба 2-р Алексий, Гельмут Коль, хатан хаан 2-р Елизабета, Франсуа Миттеран, том,бага Жорж Бушууд, Маргарет Тэтчер нар юм. А.Галкин, 1991 оныг хүртэл бүтэн долоон жил Михаил Горбачевын хажууд ажилласан бөгөөд ЗХУ-ын эхний болоод эцсийн ерөнхийлөгчийн болон түүний гэр бүлийн тухай сайхан сэтгэгдэлтэй байна. Горбачев, овьёс, хөц будаа хошуу будааны кашанд маш дуртай гэнэ. Галкины каш үнэхээр амттай, учир нь тэр оросын хуучин жороор шавар саванд чанадаг байна. Горбачев хоолыг голж шилдэггүй таарснаа л бага багаар иддэг байсан ба орос, гүрж хоолонд их дуртай гэж А.Галкин яриагаа эхэллээ: Одоогийн төрийн тэргүүнүүд өөрсдөдөө болон хоол ундандаа их анхаарал тавьдаг болжээ. Өөх тос багатай ногоо ихтэй тус тусдаа хоол их хэрэглэж байна. Ийм учраас цагаан юм улаан вино ууж байна гэж тэр хэллээ. А.Галкин 90-ээд оны дундуур гадаадад тэр дундаа Лондон дахь ЗХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байсан байна. Хоёрдугаар Елизабетад зориулж тусгайлан хийсэн десерт Их Британийн хатан хаанд маш их таалагдсан учир тэрээр өөрөө баяр хүргэж мөнгөн сервиз бэлэглэжээ. Галкин дараа нь энэ амтатныг  «Елазабетад зориулсан десерт» гэсэн нэртэйгээр оросод патентлуулсан байна.  Энэ гайхамшигтай амттай десертийг хийхэд маш хялбар юм. Шинэ гүзээлзгэнийг нунтгалсан хушны самартай хольж няцлаад, конъяк болон гүзээлзгэнийн  сүүмсээр найруулж, хөвсгөр бялууны хэсэг дээр асгадаг байна. Америкийн тэргүүн хатагтай асан Барбара Буш ширээнээс босохдоо нэг л өгүүлбэр хэлдэг байсан гэж А.Галкин инээмсэглэн дурсаж байна: «Чиний өгсөн үдийн хоолны дараа би 3 кг нэмэгдэх шиг боллоо» гэж хэлдэг, харин «төмөр хатагтай» нэртэй Тэтчер «гайхамшигтай» гэсэн ганц л үг хэлдэг байсан гэж тэр ярилаа. Жирийн иргэд болон улс орны удирдагчдыг бүгдий нь тарчлаан зовоож байгаа энэ хэт халууны үед өөх тостой хүнд хоолоор бие организмаа зовоохгүй байхыг кремелийн шеф тогооч А.Галкин зөвлөж байна. Тийм учраас тэрээр оросын улс төрчдийн хоолны цэсийг цангаа гаргаж сайхан цатгадаг хөнгөн, сэрүүн хоолоох дүүргэж байна. Зуны аагим халуун энэ үед кремелийн гуанзанд, М.Горбачевын, халуун үед  дуртайяа иддэг байсан хүйтэн борщок их эрэлттэй байна. Галкины хүйтэн шөл «брощок»-ийг хийхийн тулд эхлээд 400 грамм квас, улаан манжингийн шөл бэлтгэх хэрэгтэй. Орц нь: дунд зэргийн хэмжээтэй улаөн манжин 1 ширхэг, ногоон сонгино, яншуу, гоньд тус бүр нэг багц, гурван өндөг, мөн ийм хэмжээний шинэ өргөст хэмх, цагаан лууван.  Эхлээд залуу улаан манжинг арилгаж угаагаад ус дээр нь хийгээд зөөлөн гал дээр 1 цаг чанана. Чанаж дуусахаас 20 минутын өмнө шөлөнд улаан манжингийн багц иш хийнэ. Дараа нь шөлнөөс манжингийн ишийг гаргаж хаяаад хөргөнө. Дараа нь шөлөө квастай 1:1 харьцаатайгаар холино, түүн рүү урт нарийхан зүссэн улаан манжин, цэвэрлэж, үрсэн өргөст хэмх, цагаан лууван, өндөг болон яншуй, гоньд, ногоон сонгиноо хийнэ. Цөцгий, давс, халуун ногоог өөрсдийн хүслээр хийх хэрэгтэй. Хэрвээ та «кремелийн»  хүйтэн борщок идье гэж бодож байвал квасаа өөрөө хийх хэрэгтэй болох нь, квасыг хийхэд маш амархан. 250 грамм хатаасан хар талхны үртэс, 50 грамм үзэм, элсэн чихэр, 20 гр. дрожж, 100 грамм квасны эх, 30 гр. Зөгийн бал, цагаан гаа, 1 литр буцалсан ус хэрэгтэй. Буцадсан усанд дрожжоо ууссны дараа элсэн чихэр, квасны эх, үзэмээ нэмнэ, дараа нь дулаан газар 16 цаг байлгана. Сүүлд нь хатаасан хар талхны үртсээ нэмээд саваа даавуугаар хучина. Дөрвөн цагын дараа шүүгээд, зөгийн бал болон үрсэн цагаан гаагаа нэмнэ. Хүйтэн газар 4 цаг байлгасны дараа дахин шүүгээд хөргөнө. Ингээд л Орос улсын тэргүүнүүдэд өгдөг тэр гайхамшигтай амттай петровын квас бэлэн болох нь энээ!