Дэлхийн 2-р дайны яг төгсгөл дээр америкчууд, Пандорын хайрцаг гэж чухам юу байгааг ч өөрсдөө бүрэн ойлголгүйгээр, 1945 оны 8-р сард хэн ч мэдэхгүй японы Хиросима, Нагасака хоёр хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн билээ. Одоогоос 65 жилийн тэртээ 1945 оны зуны сүүл сард, Подстамын энхийн гэрээний явцад АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумэн, Зөвлөлт улсын тэргүүн Иосиф Сталинд америкийн бүтээсэн супер хүчтэй бөмбөгийн тухай мэдээлэхдээ, түүний нүдэнд айдас хүйдэс төрнө гэж найджээ. Харин Сталин юу ч болоогүй юм шиг дүр эсгэж огт тоосонгүй.  Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа Хиросима, Нагасаки хотын эмгэнэл болсон билээ. Эдгээр хотуудад цэргийн объект, цэргийн том анги нэгтгэлүүд ч байгаагүй юм тэгэхлээр энэ бөмбөгдөлт ямарч цэргийн ач холбогдолгүй байсан нь тодорхой! АНУ, өөрийн холбоотон Сталинд, дайны дараах дэлхийн хувь заяаг хэн шийдвэрлэх вэ гэдгийг харуулахыг хүссэн, үүнийхээ төлөө японы хэдэн зуун иргэдийн амь насыг золиосонд гаргасан. Дайн болон гамшигийн үед  хүүхдүүдэд туслах Олон улсын хороо болон гамшигийн үед хойшлуулашгүй эмнэлэгийн тусламж үзүүлэх Бүх дэлхийн ассоциацийн дарга, хүүхдийн мэс заслын нэрт эмч Леонид Рошаль, америкчуудын энэ ажиллагааг аймшигтай, балмад явдал гэж нэрэллээ: Цэргийн ямарч үйлдвэрлэл байгаагүй хотод амьдарч байсан япончууд, армид хамааралгүй ямарч хамгаалалтгүй хүмүүс байсных нь төлөө тэднийг аймаглан устгана гэдэг юугаарч зөвтгөх аргагүй балмад явдал юм. Галдан шатаасан хүүхдүүд болон том хүмүүсийн цогцсууд, хүний сүйтгүүлсэн хувь заяа, амь насаа алдсан хэдэн зуун мянган хүн энэ бүхэн бол хэзээч мартагдаж болохгүй гүн сорви юм. Ямарч дайны үед үүнийг хэзээч зөвтгөж болохгүй! Хиросима, Нагасакаг бөмбөгдсөнөөр хэдэн мянган дайчдын амь насыг аварсан гэж ярьдаг. Яалаа ч гэсэн энэ бол араатны араншин!!!гэж тэр хэллээ. Яг энэ мөчөөс эхлээд хүн төрлөхтөн жинхэнэ жолоогүй зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн билээ. ЗХУ,АНУ-ын тэргүүнүүд, дэлхийн хувь заяаны төлөө өөрсдөө өндөр хариуцлага хүлээж байгаа гэдгээ ухамсарлах хүртэл олон жил өнгөрлөө. Арван жилийн дотор тэдний хуримтлуулсан цөмийн зэвсгийн уул овоо хоёр орон бие биеэ устгаад цаана нь дэлхийн бүх соёл иргэншлийг хэд дахин устгах хэмжээнд хүрчээ. Азаар хүн төрлөхтөн дахиад атомын бөмбөгдөлтийн гэрч болсонгүй, гэхдээ үйл олноор нь хөнөөх энэ аймшигт зэвсгийг хэрэглэх босгон дээр хэд хэдэн удаа очиж байлаа. Дэлхийн соёл иргэншил ямар аймшигийг туулж болох вэ гэдгийг ойлгосон явдал, өнгөрсөн зууны 60-аад оны сүүлээр ЗХУ, АНУ-ын тэргүүнүүдийг цөмийн зэвсгийг хорогдуулах замд оруулсан. Энэ процесс одоо болтол үргэлжилсээр байна. Одоо дэлхий дээр сөргөлдөж байгаа улс төрийн систем үгүй болсны дараа уул овоо шиг хураасан цөмийн зэвсгүүд, зэвсэглэлээр хөөцөлдөнө гэдэг ямарч утга учиргүй тэнэглэл байсны билиг тэмдэг болж байна. Цөмийн гүрэн улс Орос, АНУ хоёр харилцаагаа «дахин ачаалах» хүрээнд, цөмийн зэвсэггүй дэлхий дахины төлөө хөдөлгөөнийг зарлан тунхаглалаа. Энэ зам бол урт удаан, хүнд хэцүү зам юм. Тэр тусмаа урьдчилан хэлэхийн аргагүй улс төрийн дэглэмтэй улс орнууд цөмийн зэвсэг хэрэглэх аюул нүүрлээд байгаа өнөө үед. Юуны өмнө Хойд Солонгос, Иран улсуудын тухай ярьж байна. Явж байгаа хүн л замыг туулдаг гэж сайхан үг байдаг даа! СДЗ-ийг хорогдуулах гэрээнд ОХУ, АНУ энэ жил гарын үсэг зурсан явдал, цөмийн зэвсгийг хорогдуулах процессыг үргэлжлүүлэхэд тэд ямар их хариуцлага хүлээж байгаа вэ гэдгээ ухамсарлаж байгаа болон Хиросима, Нагасака хотуудад болсон аймшигт явдал давтагдахгүй гэдгийн гэрч болж байна. Одоо бүх зүйл хууль тогтоогчдын гарт байна. СДЗ-ийг хорогдуулах шинэ гэрээг хичнээн хурдан батлана төдий чинээ хурдан цөмийн зэвсгийг хураах бусад асуудлуудыг шийдэх боломж нээгдэнэ.