Кавказд болсон «тав хоногийн» дайнаас хойш хоёр жил өнгөрлөө. Тухайн үед Орос улсын авсан арга хэмжээ зөв байсан гэдгийг батлаж өглөө. ЕХ-ны орнуудын удирдлагуудын байр суурь ч өөрчлөгдлөө. Хэрвээ 2008 оны 8-р сард Москва, Тблиси руу халдан довтолсон гэж Европт хашигарч байсан бол өнөөдөр Гүрж улс, Өмнөд Осет улс руу халдан довтолсон бодит үнэнийг хүлээн зөвшөөрч байна. Саакашвилийн дэглэмд оросын өгсөн хариулт хууль ёсны гэдгийг ойлголоо. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, ОДХ радиогийн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, кавказын асуудлаархи дипломат ажлын хоёр жилийн дүнг гаргаж ингэж хэлсэн юм: Хоёр жилийн өмнө болсон үйл явдлыг эргэн санахдаа би, тухайн үед гаргасан шийдвэр гарцаагуй зөв байсан ба үр ашигтай гэдгээ харуулсан гэж хэлэхийг хүсэж байна. Манай улс, Абхаз, өмнөд Осетийн ард түмэн  хүнд байдалд ороод байхад нь туслаж, энэ ард түмний оршин тогтнох эсэх нь шийдэгдэж байхад нь тэднийг хамгаалсан билээ. Түрэмгийлэлд өртөөд байсан хүмүүсийн амь насыг хамгаалах ганцхан хүслээр оросын үйл ажиллагаа тайлбарлагдаж байсан гэдэгт эргэлзэж байсан хүмүүс сүүлд нь ойлгосон гэлээ. Нэг талаас Гүржийн, нөгөө талаас Өмнөд Осет, Абхазын хүчин бие биедээ халдан довтлохгүй гэсэн хэлэлцээрийг байгуулж байж л энэ бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоно гэдэгт оросын ерөнхийлөгч итгэлтэй байна. Кавказын чанадын байдлыг зохицуулах Женевийн яриа хэлэлцээр дээр энэ асуудал байнга тавигдаж байгаа билээ. Харин Гүрж улс л энэ баримт бичигт гарын үсэг зурахаас байнга татгалзаж байгаа юм. 2008 оны 8-р сарын 1-нд гүрж, өмнөд осетины будилааны бүсийн байдал эрс хурцадсан юм. Цхинвал болон бусад хот тосгодыг гүржийн тал зэрэг гал нээх буудлагаар буудаж эхэлсэн. 8-р сарын 8-ны шөнө гүржийн цэргүүд Цхинвал хотыг дайран орж, тэнд НҮБ-ийн мандатаар байрлаж байсан оросын энхийг сахиулагчдын байрлалыг буудаж, дайрч эхлэсэн юм. Орос улс, өөрийн энхийг сахиулагчид болон олонхи нь Орос улсын иргэн болсон Өмнөд Осетын энгийн номхон иргэдийг хамгаалахын тулд «Тбилисийг энх тайванд албадан хүргэх» ажиллагаагаар хариулсан билээ. Таван өдрийн дотор гүржийн армийг осетины нутаг дэвсгэрээс шахан гаргасан билээ. Осетины ард түмнийг аймгалан устгах түрэмгийллийг Москва тийнхүү таслан зогсоосон билээ. Энэ үйл ажиллагааны дараа орос улс, үүнээс өмнө үнэн хэрэг дээрээ хорин жил тусгаар улс байсан Өмнөд Осет, Абхаз улсуудын тусгаар тогтнолыг дангаараа хүлээн зөвшөөрсөн билээ. Оросын болон барууны шинжээчид хоёр жил өнгөрснөөс хойш гурж, өмнөд осетийн дайны хор уршгийг ойлгохыг хичээсээр л байна. Кавказын будилааныг ийм байдлаар шийдсэн нь Москва, Кавказд геостратегийн байдлаа улам бэхжүүлэхэд тус болсон гэж тэд үзэж байна. Өнөөдрийн байдлаар Орос улс, энэ дэлбэрэх аюултай энэ бүс нутгийн аюулгүй байдлын цорын ганц баталгаа болоод байна. Кавказын байдал үндэсээрээ өөрчлөгдсөн гэдгийг өнөөдөр бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна. Цхинвал, Сухумиг эргээд Гүржийн бүрэлдхүүнд оруулах талаар ярих ч хэрэггүй гэдэгт оросын болоод европын шинжээчид итгэлтэй байна.Тэртэй тэргүй тогтворгүй байгаа Кавказын байдлыг ганхуулахыг хүсэж байгаа зарим улсууд тэр хүчин чармайлтаа арай өөр зүйлд зориулвал зүгээрсэн. Жишээлбэл, Цхинвал болон Сухумитэй хүч үл хэрэглэх хэлэлцээнд, Тбилиссийг гарын үсэг зурах тал дээр шахах хэрэгтэй байна. 2008 оны 8-р сарын дайны ажиллагаанд гүрж улсын удирдлагууд, тус улсын ерөнхийлөгч Саакашвили буруутай бөгөөд харицлага хүлээх ёстой гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хоёр жил өнгөрсний дараа ч дахин онцлон тэмдэглэлээ. Гүржийн ард түмний хувьд Орос улс уламжлалт ах дүүгийн харилцаагаа сэргээхэд бэлэн байна. Кавказд аймаглан устгах явдал хэзээч гарахгүй гэдгийг Орос улс батлаж байна.