Одоогоос 65 жилийн тэртээ 1945 оны 8-р сарын 8-нд, Японыг уг дуугуй буулгаж авах тухай АНУ, Их Британи, Хятад улсуудын байгуулсан  Подстамын гэрээнд ЗХУ нэгдэж байгаагаа зарласан билээ. Улаан арми 8-р сарын 8-наас 9-нд шилжих шөнө Манжуурт байрлаж байсан эзэн хааны Квантуны армийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхэлсэн билээ. Дэлхийн 2-р дайны төгсгөл болсон энэ үйл ажиллагааны тухай манай тоймч Игорь Денисов тайлбарлахдаа. Хиросима, Нагасака хотуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдсний дараа японы эзэн хааны арми дайтах ямарч чадваргүй болсон байсан гэж барууны зарим нэг судлаачид батлахыг оролдож байна. АНУ-ын болон тэдний холбоотнуудын цэргүүд, имериалист Японыг, ЗХУ-ын тусламжгүйгээр  ялах байсан ч гэх шиг... Дэлхийн 2-р дайны төгсгөлийн шийдвэрлэх тулалдаанд ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх гэж оролдох нь утгагүй зүйл. Иймэрхүү дүгнэлт нь түүхэн үнэнтэй огт нийцэхгүй байна гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал, түүхч Андрей Карнеев үзэж байна: Японы эсрэг дайнд оролцох шийдвэрийг ЗХУ-ын удирдлага, Ялтын болон Подстамын гэрээний гитлерийн эсрэг эвслийн түншүүдтэйгээ тохиролцсны үндсэн дээр гаргасан билээ. Дайны сүүлчийн саруудад өөртөө хүлээсэн үүргээ ЗХУ маш нарийн  биелүүлж байсан юм. Номхон далайн байлдааны үйл ажиллагааны жүжигт энэ нь маш чухал байсан юм. Учир нь Японыг бүрмөсөн бут ниргэх явдлыг хурдасгаж байсан билээ. Хэдийвээр атомын бөмбөгөөр бөмбөгдсөн ч гэсэн Манжуурт байрласан Квантуны арми эсэргүүцэл үзүүлэх хангалттай хүчтэй байсан гэж тэр хэллээ. 1945 оны 8-р сард японы зэвсэгт хүчин 7 сая хүн, 10000 онгоц, 500 байлдааны хөлөг онгоцтой байсан гэдгийг сануулах хэрэгтэй бол уу! Тэгэхэд АНУ болон түүний холбоотнууд Ази, Номхон далайн бүсэд 1,8 сая хүнтэй, 5000 онгоцтой байлаа. Хэрвээ ЗХУ энэ дайнд оролцоогүй бол квантуны армийн гол хүч америкчуудын эсрэг чиглэх байсан. Энэ тохиолдолд байлдааны ажиллагаа сунжирч, хохирол ч их амсах байсан. Болзошгүй хохиролыг тоолож болдоггүй гэсэн үг байдаг. Жишээ нь 1937 оны 7-р сараас, 1945 оны 8-р сар хүртэл үргэлжилсэн хятад, японы дайны 97 сарын, сар тутамд 100-200 мянган хүн амь үрэгдэж байсан бөгөөд тэдний ихэнх нь энгийн номхон иргэд байсан юм. Хэрвээ зөвлөлтийн цэрэг, Манжуурт давшилтын ажиллагаагаа эхлээгүй бол Хятад улс ямар хүнд хохирол амсах байсныг төсөөлөөд үз дээ! Номхон далайд болсон дайны явцыг АНУ-ын цөмийн зэвсэг хэрэглсэн явдал өөрчилсөн гэж зарим нэг түүхчдийн үзэж байгаа нь огт утгагүй зүйл: Цөмийн зэвсэг хэрэглэх нь хэр оновчтой, түүний сүйтгэх чадвар, шинж чанар нь ямар байхыг тэр үед хэн ч мэдэхгүй байсан гэж оросын түүхч Андрей Карнеев сануулж, яриагаа эхэллээ. Одоо л бүх юм өнгөрсөн хойно нь Япон энэ бөмбөгдөлтөөс болж бууж өгсөн мэт ярьцгааж байна. Иймэрхүү маягаар хэлцэх хэрэггүй ингэвэл түүх болзох төлөвтэй болно. Атомын бөмбөгдөлт Японы цэргийн потенциалыг үгүй болгосон гэж үзэж болохгүй. Учир нь Хиросима, Нагасака хотуудад цэргийн том үйлдвэр, их хэмжээний зэвсэг болон эзэн хааны армийн том анги нэгтгэл ч байгаагүй юм. Үүнээс харахад америкийн атомын бөмбөгдөлт цэрэг стратегийн ямарч ач холбогдолгүй байсан гэж тэр хэллээ. Зөвлөлтийн цэргүүд Манжуурт стратег, давшилтын ажиллагаа явуулж эхэлсний дараа л япончууд бүрмөсөн бууж өгөх тухай ярьж эхлэсэн билээ. Зөвлөлтийн цэргүүд, Квантуны армийг нүд ирмэхийн зуур бут цохисон явдал, дайн үргэлжлүүлэх Японы сүүлчийн алхамыг тас цохисон юм. Манжуурт болсон байлдаан 1945 он гэхэд хуримтлуулсан Улаан армийн хүч чадлыг харуулаад зогсонгүй түүний жанжнуудын цэргийн эрдмийг гайхууллаа. Баруун фронтоос, Зуун фронтод 400 мянган цэрэг, офицер, 7000 их буу, 1100 онгоцыг асар богино хугацаанд шилжүүлсэн нь ямар үнэ цэнэд хүрсэн. Төмөр замын 136 мянган вагон чухам юунд хэрэгтэй байсан нь тодорхой бизээ! Нэгэн сонирхолтой жишээ байна. Японы 5-р армийн тагнуулын ангийн дарга, командлагч, генерал Ямадад, зөвлөлтийн армийн давших төлөвлөгөөний талаар мэдэгджээ. «Приморьед 8-р сард байнга усан бороо ордог тул цэрэг дайчдын хөдөлгөөнд тохирох нэг ч зам байхгүй, ийм газраас зөвхөн солиотой хүн л давшилт хийх байхдаа» гэж түүний мэдээний хариуд генерал бичжээ. «Хэрвээ Манжуурын давшилт бүтэлгүйтсэн бол манай армийн чадваргүйг өнөөдөр дуудах байсан. Харин манай арми гайхамшигтай ялалт байгуулсны дараа, юу ч хийх хэрэггүй байсан дайсан өөрөө бууж өгөх байсан гэж бидэнд ярьж байлаа» гэж тэр байлдааны оролцогч,оросын цэргийн түүхч, армийн генерал Махмуд Гареев онцлон тэмдэглэлээ. Тэр үед ч гэсэн холбоотнуудтай харилцах харилцаанд асуудал байсан. Америкийн цэргийнхнийг бодвол зөвлөлтийн цэргийн дарга нар хэлэлцэн тохирсон зүйлээ яв цав биелүүлж байсан. Хурандаа генерал Иван Чистяковын 25-р армийн батальон Сөүл хотын хойд захад хүрээд байлдаад 2 хонож  байхад америкийн цэргүүд ирж өөрсдийн байраа эзлэж байсан байна. Зөвлөлтийн цэргүүд Порт-Артурыг чөлөөлөөд байхад, десантын хурдан хөлөгтэй америкийн цэргийн 2 отряд эрэгт бууж стратегийн хувьд чухал байрлалыг эзлэхийг оролдож байсан байна. «Урилгагүй зочдыг» манай цэргүүд агаарт хий буудан анхааруулж байж хөөж явуулсан байна. 1945 оны 8-р сар гэхэд Барууныхан, Москваг холбоотон биш, Ази тивд цаашилбал дэлхий дахинд цэрэг улс төрийн нөлөөгөө үзүүлэх тэмцлийн бодит өрсөлдөгч гэж үзэж байлаа. Тун удалгүй АНУ, ЗХУ-ыг эвлэршгүй дайсан гэж зарласан бөгөөд «хүйтэн дайн» тийм ч холгүй байлаа. Дэлхийн 2-р дайны ялалтын суулчийн буудлага болсноос хойш тун удалгүй эхэлсэн энэ түүх бол шал өөр сэдэв юм. Та бүхэн манай тоймч Игорь Денисовын тайлбарыг сонслоо.