Болгар, Серб улсуудын нутаг дэвсгэрээр «Өмнөд урсгал» хийн хоолой тавих төслийн маршрутыг София, Белград хоёр зөвшилцлөө. Энэ тухай Болгарын ерөнхий сайд Бойко Борисов мэдэгдлээ. Хийн хоолой болгартай хил залгаа сербийн Димитровград хотоор дамжиж гарна. «Өмнөд урсгал» нь Төв болон Өмнөд Европын орнуудад оросын хийг Хар далайгаар хүргэх шинэ маршрут болох ёстой. Орос улс, хийн хоолой барих талаар, Болгар, Серб, Унгар, Грек, Словен, Хорват, Австр улсуудтай засгийн газар хоорондын хэлэлцээнд гарын үсэг зураад байна. «Өмнөд урсгал» хийн хоолойг 2015 оны сүүлч гэхэд барьж дуусгана.